/ / Буудлагын аварга шалгаруулах тэмцээн

Буудлагын аварга шалгаруулах тэмцээн

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны “Тэмцээн зохион явуулах ” тухай Б/207 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, цагдаагийн алба хаагчдын галт зэвсэг эзэмших, ашиглах ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлэн байдлыг хангах зорилгоор 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Нарстай дах Сургалтын төвийн хээрийн сургалтын хэсгийн буудлагын талбайд “Санхүү, хангамжийн газар”-ын нэрэмжит 2015 оны Цагдаагийн ерөнхий газрын аварга  шалгаруулах буудлагын тэмцээнийг зохион байгуулж явууллаа. Тэмцээнд төв, орон нутгын цагдаагийн 29 байгууллагын 29 баг бүтэн багаар, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Тусгай ажиллагааны газрын алба хаагчид хувийн дүнгээр өрсөлдсөн ба нийт 122 алба хаагч оролцож, “ПМ” дасгалд эрэгтэй, эмэгтэй тус бүр 29, “АК” дасгалд эрэгтэй, эмэгтэй тус бүр 29 алба хаагч цэц мэргэнээ сорьж, байгууллагын дүнгээр Мэдээлэл  Шуурхай Удирдлагын төвийн баг 158 оноогоор 1 дүгээр байр, Нийтийн хэв журам хамгаалах албаны баг 126 оноогоор 2 дугаар байр, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн баг 125 оноогоор 3 дугаар байр эзэлсэн.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна