/ / 2015 ОНЫ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ХААЛТ

2015 ОНЫ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ХААЛТ

2015 оны Цагдаагийн байгууллагын аварга шалгаруулах уралдаан тэмцээний нэгдсэн дүнг гаргах ёслолын арга хэмжээ 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Спортын төв ордоны “А” зааланд зохион байгууулагдлаа.

 

Тэмцээн тус бүрийн удирдамж, зааварт заасны дагуу багуудын амжилтыг их  онооны систем, бага онооны системээр гаргаж байр эзлүүлэхэд:

1 дүгээр байранд ОНАБХА-ны Хамгаалалтын нэгдүгээр газар 78 оноогоор,

2 дүгээр байранд ОНАБХА-ны Хамгаалалтын хоёрдугаар газар 97 оноогоор,

3 дүгээр байранд Мэдээлэл, шуурхай удирдлагын төв 116 оногоор,

4 дүгээр байранд Улаанбаатар хотын Цагдаагийн газар 148 оноогоор,

5 дугаар байранд Төмөр зам дах Цагдаагийн хэлтэс 168 оноогоор,

6 дугаар байранд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс 169 оноогоор  тус тус эхний зургаан байранд шалгарсан тул 2015 оны 12 дугаар сарын 29-ны өдөр зохион байгуулагдсан Сургалтын төвийн нэрэмжит 2015 оны Цагдаагийн ерөнхий газрын аварга шалгаруулах гардан тулааны тэмцээн, 2015 оны Цагдаагийн ерөнхий газрын аварга шалгаруулах тэмцээний хаалт, 2016 оны Цагдаагийн ерөнхий газрын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслолын арга хэмжээний үеэр шагналт байранд шалгарсан багуудын удирдлагуудад  цом, өргөмжлөлийг гардуулсан.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна