/ / "ХҮЧ" СПОРТ ХОРООНЫ ТҮҮХЭН ЗАМНАЛ

"ХҮЧ" СПОРТ ХОРООНЫ ТҮҮХЭН ЗАМНАЛ

         Тус хороо нь анх Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төв комиссын хурлын 1946 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Дотоод явдлын яам, Хязгаарын газрын биеийн тамирчдыг нэгтгэн “Хилчин” нийгэмлэг нэртэй байгуулагдсан манай улсын анхны таван нийгэмлэгийн нэг бөгөөд 1951 онд “Хүч нийгэмлэг” болгон нэрийг нь өөрчилсөн юм.

           Тус спорт хороо нь Монгол улсад нийтийн биеийн тамир, их спортыг хөгжүүлэх, тив, дэлхий, олимпийн наадамд өрсөлдөх тамирчид бэлтгэх, албаны болон их спортоор дамжуулан цагдаагийн алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлж, албаны бэлэн байдлыг хангах зорилготой үйл ажиллагаагаа явуулж ирлээ.

 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын даргын 434 дүгээр тушаалаар тус хороог татан буулгаж Албаны спорт, сургалтын төв,

2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 59 дүгээр тушаалаар Албаны спорт, сургалтын “Хүч нийгэмлэг” төв,

 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 389 дүгээр тушаалаар Хамгаалалтын газрын Албаны спорт, сургалтын хэлтэс,

2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/253 дугаар тушаалаар ЦЕГ-ын “Хүч” спорт хороо болон тус тус бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон.

         Өдгөө 75 жилийн түүхтэй тус спорт хороо нь Дэлхийн цагдаагийн спортын болон Олон Улсын Динамо нийгэмлэгүүдийн гишүүн байгууллага бөгөөд Монгол Улсад нийтийн биеийн тамир, их спортыг хөгжүүлэх, тив, дэлхий, олимпийн наадамд өрсөлдөх тамирчид бэлтгэх, албаны болон их спортоор дамжуулан Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын бие бялдарыг хөгжүүлж, албаны бэлэн байдлыг хангах зорилготой үйл ажиллагаагаа явуулж ирсэн. 

          Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 164 дүгээр зарлигаар тус хороог "Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнагдсан.

АМЖИЛТЫН ТҮҮЧЭЭ

ЗУНЫ ОЛИМПЫН НААДАМД: 1964 оны Токиогийн олимп- 1 дасгалжуулагч, 2 тамирчин, 1968 оны Мехикогийн олимп- 5 тамирчин, 1972 оны Мюнхений олимп- 1 дасгалжуулагч, 2 тамирчин, 1980 оны Москвагийн олимп- 5 тамирчин, 1988 оны Сөүлийн олимп- 4 тамирчин, 1992 оны Барселоны олимп- 6 тамирчин, 1996 оны Атлантын олимп- 4 тамирчин, 2000 оны Сиднейн олимп- 5 тамирчин, 2004 оны Афины олимп- 6 тамирчин, 2008 оны Бээжингийн олимп- 7 тамирчин, 2012 оны Лондонгийн олимп- 8 тамирчин, 2016 оны Риогийн олимп- 7 тамирчин, 2020 оны Токиогийн олимп- 4 тамирчин,

ӨВЛИЙН ОЛИМПИЙН НААДАМД: 1964 оны Инсбургийн олимп- 1 тамирчин, 1972 оны Саппорогийн олимп- 1 дасгалжуулагч, 1 тамирчин, 1980 оны Лейк Плэсийн олимп- 1 тамирчин, 1994 оны Лиллехаммерийн олимп- 1 тамирчин, 2014 оны Сочигийн олимп- 1 тамирчин спортын 8 төрлөөр эх орноо төлөөлөн амжилттай оролцсоноос Ардын багш, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сэрээтэр 1968 оны Мехикогийн олимпоос хүрэл медаль,   жүдо бөхийн төрлөөр, Монгол Улсын гавьяат тамирчин Р.Даваадалай 1980 оны Москвагийн олимпоос хүрэл медаль, боксын спортын төрлөөр Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярсайхан 1992 оны Барселоны олимпоос хүрэл медаль, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 2004 оны Афины олимпоос Жүдо бөхийн төрлөөр хүрэл медаль, Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг 2020 оны Токиогийн олимпоос жүдо бөхийн төрлөөр хүрэл медаль тус тус хүртэж, ард түмнээ баярлуулж төрийнхөө далбааг олимпын тэнгэрт мандуулсан юм. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна