"МОНГОЛ ЦАГДАА-95" ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
Цагдаагийн байгууллагын 95, "Хүч" спортын хорооны 70 жилийн ойг угтаж Хамгаалалтын нэгдүгээр газрын нэрэмжит "Монгол цагдаа-95" хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн ЦЕГ-ын “Хүч” спортын хорооны зааланд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан. Тус тэмцээнд 62кг, 69кг, 77кг, 85кг, -94, +94 кг-ийн жинд, 16 байгууллагын 19 багийн 97 тамирчид өрсөлдөж, багийн дүнгээр:
Нэгдүгээр байранд Хамгаалалтын нэгдүгээр газар,
Хоёрдугаар байранд Хамгаалалтын хоёрдугаар газар,
Гуравдугаар байранд Хамгаалалтын гуравдугаар тус тус шалгарсан.