/ / "МОНГОЛ ЦАГДАА 95" ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТСИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН ТЭМЦЭЭН

"МОНГОЛ ЦАГДАА 95" ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТСИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН ТЭМЦЭЭН

Цагдаагийн байгууллагынаваргашалгаруулах "Монгол цагдаа 95" Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нэрэмжит шатрын тэмцээн ancor төвд амжилтай явагдаж өндөрллөө.
Цагдаагийн Ерөнхий Газрын дэд бөгөөд Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, дэд комиссар Ц.Ням-Очир тэмцээнийг нээж алба хаагчидад амжилт хүсч үг хэллээ. Тэмцээнд 32 байгууллагын 35 эрэгтэй, 24 эмэгтэй шатарчид оролцсон бөгөөд орон нутгаас Увс, Баянхонгор, Дорноговь, Төв, Дархан Уул аймгаас хүрэлцэн ирж оролцсон нь онцлог байлаа. Шатар нь оюуны спорт бөгөөд ажил мэргэжил, албан тушаал нас харгалцахгүй тоглодог онцлогтой бөгөөд цагдаагийн ерөнхий газрын дэд дарга дэд комиссар Ж.Буянбат, цагдаагийн байгууллагын ахмадын хорооны тамирчин, эргүүлийн цагдаа оролцон хоорондоо таарч тоглож байгаа нь бас нэг онцлог болж байлаа.
Тус тэмцээн эрэгтэй тамирчидаас тэргүүн байранд Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн Г.Идэрбаатар, дэдбайранд Цагдаагийн ерөнхий газрын өндөр настан В.Цэгмид, гутгаар байранд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн С.Батзориг, эмэгтэйчүүдээс тэргүүн байранд Баянхонгор аймгийн цагдаагийн газрын М.СаранцэцэгдэдбайрандДархан-уул аймгийн цагдаагийн газрын Х.Батхишиг гутгаар байранд автобаазын С.Отгонцэцэг нар тус тус шалгарсан байна. Багийн дүнгээр тэргүүн байранд Дархан-уул аймгийн цагдаагийн газар, дэдбайранд цагдаагийн ерөнхий газрын автобааз, гутгаар байранд Багануур дүүргийн багууд шалгарлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна