"МОНГОЛ ЦАГДАА-95" ОЛС ТАТАЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
Цагдаагийн байгууллагын 95 жил, "Хүч" спортын хорооны 70 жилийн ойг угтаж зохион байгуулж байгаа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсийн нэрэмжит Цагдаагийн ерөнхий газрын аварга шалгаруулах "Монгол цагдаа-95" олс таталтын тэмцээнийг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээнд Цагдаагийн төв, орон нутгийн 24 газар, хэлтсийн 24 багийн 216 тамирчин оролцож өрсөлдлөө.
Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал, Д.Манлайбаатар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт, шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан, ЦЕГ-ийн "Хүч" спортын хорооны дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Пагва нар оролцлоо.
Тэмцээний ерөнхий шүүгчээр МУГТ, "Хүч" спортын хорооны дасгалжуулагч, цагдаагийн дэд хурандаа О.Одгэрэл, шүүгчээр олс таталтын шүүгч, ОУХМ Б.Оюун-Эрдэнэ нар ажиллаж, шүүн явууллаа.
Багуудыг сугалаагаар “A”, “B”, “C”, “D”, “E” эсэн 5 хэсэгт хувааж, хэсгээсээ 1,2 дугаар байраар гарсан багуудыг дахин сугалаагаар A”, “B” хоёр хэсэгт хуваан хэсэгтээ 1,2 дугаар байр эзэлсэн 4 багийг тойргын журмаар өрсөлдүүлэх журмаар тэмцээнийг явуулахад:
1 дүгээр байранд ОНАБХА-ны Хамгаалалтын нэгдүгээр газар,
2 дугаар байранд ОНАБХА-ны Хамгаалалтын гуравдугаар газар
3 дугаар байранд Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс тус тус шалгарж, алт, мөнгө, хүрэл медалиар шагнууллаа.