/ / "МОНГОЛ ЦАГДАА 95" АВТОБААЗЫН НЭРЭМЖИТ ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТЭМЦЭЭН

"МОНГОЛ ЦАГДАА 95" АВТОБААЗЫН НЭРЭМЖИТ ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТЭМЦЭЭН

Цагдаагийн байгууллагын аварга шалгаруулах "Монгол цагдаа 95"  Автобаазын нэрэмжит ширээний теннисний тэмцээнийг 2016 оны 03 дугаар сарын 10–ны өдөр ширээний теннисний “Оч” клубын спорт зааланд амжилтай зохион байгууллагдаж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 31 байгууллагын 29 эрэгтэй, 28 эмэгтэй теннисчид оролцож тэмцээнд эрэгтэй ганцаарчилсан төрлөөр нэгдүгээр байранд Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн тамирчин, цагдаагийн дэд ахлагч Э.Ганшагай,хоёрдугаар байранд Цагдаагийн ерөнхий газрын Хамгаалалтын нэгдүгээр газрын тамирчин, цагдаагийн ахмад Д.Баярсүрэн, гуравдугаар байранд Замын цагдаагийн газрын тамирчин,цагдаагийнхурандаа Э.Бөхбат нар шагналт байрт шалгарч,  эмэгтэй ганцаарчилсан төрлөөр нэгдүгээр байранд Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын тамирчин, цагдаагийн хошууч Б.Цэвэл, хоёрдугаарбайранд Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн тамирчин  н.Оюунгэрэл, гуравдугаар байранд Улаанбаатар хотын цагдаагийн газрын тамирчин Г.Сэржмядаг нар тус тус шалгарсан.

Мөн холимог хос төрлөөр нэгдүгээр байранд Замын цагдаагийн газрын тамирчин,цагдаагийнхурандаа Э.Бөхбат, цагдаагийн дэд ахлагч Э.Очмаа нар,хоёрдугаар байранд Багануур дүүргийн цагдаагийнхэлтсийн тамирчин Майдаржав, н.Оюунгэрэлнар, гуравдугаарбайрандЦагдаагийнерөнхий газрын Автобаазын тамирчин, цагдаагийн хошууч Б.Цэвэл, цагдаагийн ахлах ахлагч Г.Эрдэнэбат нар тус тус шагналт байрыг эзэлсэн.

Багийн дүнгээр нэгдүгээр байранд Замын цагдаагийн газар, хоёрдугаар байранд Цагдаагийн ерөнхий газрын Автобааз, гуравдугаар байранд Хамгаалалтын нэгдүгээр газрын багууд шалгарч шилжин явах цом болон алт, мөнгө, хүрэл медалиар шагнагдсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна