/ / УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН НЭРЭМЖИТ "МОНГОЛ ЦАГДАА-95" ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛЛӨӨ.

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН НЭРЭМЖИТ "МОНГОЛ ЦАГДАА-95" ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛЛӨӨ.

Цагдаагийн байгууллагын 95 жил, "Хүч" спортын хорооны 70 жилийн ойг угтаж зохион байгуулж байгаа Улаанбаатар хотын цагдаагийн газрын нэрэмжит Цагдаагийн ерөнхий газрын аварга шалгаруулах "Монгол цагдаа-95" гар бөмбөгийн тэмцээнийг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Буян-Ухаа спортын төв ордон, 03 дугаар сарын 29-ний өдөр финалын тоглолтыг “Хүч” спортын хорооны зааланд зохион байгууллаа. Тэмцээнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 35 баг, 280 гаруй тамирчин өрсөлдлөө.

            Эрэгтэй 1-р байранд  Хэнтий аймаг дахь цагдаагийн газар

                           2-р байранд Улаанбаатар хотын замын цагдаагийн газар

                           3-р байранд Ховд аймаг дахь цагдаагийн газар

            Эмэгтэй 1-р байранд  Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс

                           2-р байранд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс

                           3-р байранд Автобааз тус тус шалгарсан.

Байгууллагын дүнгээр:

                               1-р байранд Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс

                               2-р байранд Улаанбаатар хотын замын цагдаагийн газар

                               3-р байранд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс тус тус шалгарсан.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна