/ / МОНГОЛ ЦАГДАА-95 ЖҮДО БӨХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛЛӨӨ.

МОНГОЛ ЦАГДАА-95 ЖҮДО БӨХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛЛӨӨ.

Монгол улсад цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спортын хороо байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд Монголын Цагдаагийн Их Наадам спортын 17 төрлөөр зохион байгуулагдаж байгаа  бөгөөд Монгол цагдаа-95 жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн Нэг, Хоёр, Гуравдугаар хэлтсээс хамтран Алдар спорт хорооны шинэ ордонд амжилттай зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд  ЦЕГ-ын дэд ДХАБГ дарга дэд комиссар Ням-очир, МҮОХ дэд дарга Ц.Дамдин, МУГД Дашжямц, Алдар спорт хорооны дарга Г.Өсөхбаяр, “Хүч хорооны дарга Б.Пагва, СХД дэх цагдаагийн 1,2,3 хэлтсийн дарга  нар, МУГТ Р.Даваадалай гэх мэт албаны хүмүүс хүрэлцэн ирж тэмцээнийг үзэж сонирхов. Шагнуулсан алба хаагчид Албаны спортын 2-р зэрэг. ТАГ Ц.Нарантогтох, ХГ3 М.Баточир,  Албаны спортын 3-р зэрэг. М.Батмөнх, М.Цэнд Өвөрхангай аймгийн цагдаагийн газар алба хаагчид тус тус шагнуулав.   Тэмцээнд 24 байгууллагын 160 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаа сорин өрсөлдөж Багийн дүнгээр :

1-р байрт. Тусгай Ажиллагааны Газар  Алт-3, хүрэл-1 Багийн ахлагч: Б. Ганбат
2-р байрт. Хамгаалалтын Нэгдүгээр Газар  Алт-1, мөнгө-1, хүрэл-6 Багийн ахлагч: Б. Эрдэнэном
3-р байрт . Сонгинохайрхан Дүүрэг дэх Цагдаагийн Гуравдугаар Хэлтэс  Алт-1, мөнгө-1, хүрэл-4 Багийн ахлагч: Г. Эрхэмбаяр

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна