/ / МОНГОЛ ЦАГДАА-95 ЧӨЛӨӨТ БӨХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛЛӨӨ.

МОНГОЛ ЦАГДАА-95 ЧӨЛӨӨТ БӨХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛЛӨӨ.

Цагдаагийн байгууллагын 95, "Хүч" спортын хорооны 70 жилийн ойг угтан зохион байгуулж байгаа Цагдаагийн байгууллагын аварга шалгаруулах “Монгол цагдаа-95” чөлөөт бөхийн тэмцээн 2016 оны 04 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд “Хүч” спортын хорооны спорт зааланд амжилттай зохион явууллаа.

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын гуравдугаар газрын нэрэмжит болон зохион байгуулагдсан тус тэмцээнд төв, орон нутгийн цагдаагийн 20 байгууллагын 110 алба хаагч оролцсоноос

Эрэгтэйчүүдийн төрөлд:

57кг-ын жинд Хамгаалалтын гуравдугаар газрын Э.Хүдэрчулуун,
           61кг-ын жинд Хамгаалалтын нэгдүгээр газрын Д.Шүрхүү,
           65кг-ын жинд Хамгаалалтын гуравдугаар газрын М.Баточир,
           70кг-ын жинд Хамгаалалтын гуравдугаар газрын Ц.Алтангэрэл,
           74кг-ын жинд Хамгаалалтын нэгдүгээр газрын Ч.Өлзийбаяр,
           86кг-ын жинд ЦЕГ-ын Тусгай ажилгааны газрын Б.Бат-эрдэнэ,
           97кг-ын жинд Улаанбаатар хотын цагдаагийн газрын Б.Жанчивдорж,
           125 кг-ын жинд Хамгаалалтын гуравдугаар газрын Н.Батзаяа,
Эмэгтэйчүүдийн төрөлд:

 -63кг-ын жинд Баянхонгор аймгийн ЦГ-ын Д.Нармандах,
           +63кг-ын жинд Хамгаалалтын нэгдүгээр газрын Тусгай хамгаалалтын хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлагч А.Чанцалнямаа нар тус тус түрүүлж алтан медаль хүртлээ.
Багийн дүнгээр:
             1 дүгээр байранд Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын гуравдугаар газар 48,5 оноогоор,
             2 дугаар байранд Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын нэгдүгээр газар 32,5 оноогоор,
             3 дугаар байранд ЦЕГ- ын Тусгай ажилгааны газар 20 оноогоор
тус тус эхний гурван байранд шалгарсан.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна