/ / "МОНГОЛ ЦАГДАА 95" БУУДЛАГЫН ТЭМЦЭЭН

"МОНГОЛ ЦАГДАА 95" БУУДЛАГЫН ТЭМЦЭЭН

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны “Цагдаагийн байгууллагын аварга шалгаруулах “Монгол цагдаа-95” тэмцээн зохион байгуулах тухай Б/38 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор Санхүү, хангамжийн газрын нэрэмжит 2016 оны буудлагын аварга шалгаруулах тэмцээнийг 2016 оны  05 дугаар сарын 06-ны өдөр Сургалтын төвийн Хээрийн сургалтын хэсгийн буудлагын талбайд амжилттай зохион явууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, хангамжийн газрын дарга, дэд комиссар, Д.Амарсайхан, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, дэд комиссар П.Энхтогтох нар  тэмцээнд оролцохоор ирсэн цагдаагийн 40 газар, хэлтсийн 160 тамирчинд амжилт хүсч баяр хүргэж үг хэлж тэмцээнийг эхлүүлсэн.

Тэмцээний явц дунд Монгол Улсын ерөнхий сайдын нэрэмжит Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цомыг Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар Ц.Батсүхэд  Монголын ахмад мастеруудын холбооны ерөнхийлөгч,  Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Ч.Наранбаатар хүлээлгэн өгч баяр хүргэн үг хэлж, амжилт хүссэн.

Тэмцээний “АК” дасгалын эрэгтэй төрөлд

1 дүгээр байранд ОНАБХА-ны Хамгаалалтын нэгдүгээр газрын хамгаалалтын цагдаа , цагдаагийн ахлагч Б.Бишрэлт 39 оноогоор,

2 дугаар байранд Завхан аймгийн Цагдаагийн газрын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч С.Отгонбаяр 33 оноогоор,

3 дугаар байранд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Ганбаяр 33 оноогоор,

“АК” дасгалын эмэгтэй төрөлд

1 дүгээр байранд ОНАБХА-ны Хамгаалалтын нэгдүгээр газрын хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч  Н.Нандинбилэг 38 оноогоор,

2 дугаар байранд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Ш.Бурмаа 37 оноогоор,

3 дугаар байранд Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахмад Ж.Ганчимэг нар 28 оноогоор тус тус шалгарсан бол

“ПМ” дасгалын эрэгтэй төрөлд

1 дүгээр байранд ОНАБХА-ны Хамгаалалтын нэгдүгээр газрын ТТХ-ын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч  Ж. Алтангэрэл 83 оноогоор,

2 дугаар байранд ОНАБХА-ны Хамгаалалтын гуравдугаар газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад  Ж.Цолмон 81 оноогоор,

3 дугаар байранд ТАГ-ын бүлгийн дарга, цагдаагийн ахмад Б.Гэгээн,

“ПМ” дасгалын эмэгтэй төрөлд

1 дүгээр байранд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ц.Бадамцэцэг 79 оноогоор,

2 дугаар байранд Мөрдөн байцаах газрын ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Х.Азжаргал 74 оноогоор,

3 дугаар байранд Дархан –Уул аймгийн Цагдаагийн газрын , цагдаагийн ахлагч Д.Онон 67 оноогоор тус тус шалгарсан бол

Багийн дүнгээр

1 дүгээр байранд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар 167 оноогоор,

2 дугаар байранд ОНАБХА-ны Хамгаалалтын нэгдүгээр газар 162 оноогоор,

2 дугаар байранд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс 162 оноогоор,

3 дугаар байранд Өмнөговь аймгийн Цагдаагийн газар 153 оноогоор тус тус эхний 3 байрыг эзэлсэн болно.

Тэмцээний хаалтын ажиллагаанд

Мөрдөн байцаах газрын Тусгай субьектийн хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар,

ОНАБХА-ны Хамгаалалтын нэгдүгээр газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Баярмагнай,

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал,

Завхан аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбаатар нар тус тус оролцон тэмцээнд амжилттай оролцож медальт байранд шалгарсан буудагч болон багуудад шагналыг гардуулсан.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна