/ / МОНГОЛ ЦАГДАА-95 "КРОСС ГҮЙЛТ"-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

МОНГОЛ ЦАГДАА-95 "КРОСС ГҮЙЛТ"-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/38 тушаалын хэрэгжилтийн хүрээнд алба хаагчдын бие бялдар, хурд, хүч, тэсвэрийн чанарыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамирыг бүх нийтийн хүртээл болгох ажлын хүрээнд Баянзүрх Дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёр, гуравдугаар хэлтсийн нэрэмжит “Монгол Цагдаа-95” кросс гүйлтийн тэмцээнийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа цогцолборт” 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зохион явууллаа. Тэмцээний хүндэт зочдоор Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёр, гуравдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Батмөнх, Т.Дамбийням, Н.Ганболд нар оролцож, тэмцээнийг нээж Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа нээж үг хэлэн тамирчдад амжилт хүсч баяр хүргэлээ. Тэмцээний үеэр “Рио-2016” олимпийн наадмын марафон гүйлтийн төрөлд оролцох эрх авсан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Сэр-Од, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Л.Отгонбаяр нарыг ЦЕГ-ын “Хүч” спортын хорооны “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

 Тэмцээнд 23 байгууллагын 700 орчим оролцож дүнгээ гаргалаа.

Эмэгтэйчүүдийн 3,5 км-ын зайд:

1. Л.Отгонбаяр        СБДдэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс

2. Б.Мөнгөнтуяа      Хамгаалалтын нэгдүгээр газар

3. А.Чанцалнямаа  Хамгаалалтын нэгдүгээр газар

4. М.Болор-Эрдэнэ МШУТ

5. К.Алтаншош         Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс

6. О.Бурмаа              БЗД дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс

7. Д.Оролгор            БЗД дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс

8. Г.Сарантуяа        Улаанбаатар хотын цагдаагийн газар

9. Х.Алтанзагас       Хамгаалалтын хоёрдугаар газар

10. А.Одсольмаа     СХД дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс

 

Эрэгтэйчүүдийн 3,5 км-ын зайд:

 

  1. Б.Сэр-Од             ЧД дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс
  2. С.Батбаяр          ХУД дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс/
  3. Х.Энхболд          Цагдаагийн авто бааз
  4. Ц.Ганжаргал      ЧД дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс
  5. С.Мөнх-Эрдэнэ ЧД дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс
  6. Ц.Батболд          МШУТ
  7. П.Хантанбат      Хамгаалалтын нэгдүгээр газар
  8. Л.Соёлбаатар    Тусгай ажиллагааны газар
  9. Э.Борхүү             ХУД дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс

10. Б.Мөнх-Эрдэнэ  Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэс

Байгуулагын дүнгээр:

1-р байр        ОНАБХА-ны Хамгаалалтын нэгдүгээр газар  193 оноогоор

2-р байр        Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс 103 оноогоор

3-р байр        ОНАБХА-ны Хамгаалалтын хоёрдугаар газар 86 оноогоор

тус тус эхний 3-н байрт шалгарсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна