/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / МОНГОЛ ЦАГДАА-95 "ПЕЙНТБОЛ"-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

МОНГОЛ ЦАГДАА-95 "ПЕЙНТБОЛ"-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/38 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, Цагдаагийн байгууллагын 95, “Хүч” спортын хорооны 70 жилийн ойг угтан зохион байгуулж буй “Монгол цагдаа-95”  цогцолбор тэмцээний Пейнтболын тэмцээний удирдамжийг Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар Ц.Батсүхээр батлуулж,  Цагдаагийн байгууллагын аварга шалгаруулах Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны нэрэмжит Пейнтболын тэмцээнийг 2016 оны 06 дугаар арын 15-ны өдөр Монголын Пейнтболын холбооны “JAK”  талбайд зохион явууллаа.

Тэмцээнийг Монголын Пейнтболын холбооны шүүгч нар шүүн явуулсан бөгөөд тэмцээнд Улаанбаатар Цагдаагийн хүрээний 23 газар, хэлтсийн 23  багийн 161 тамирчид хасагдах журмаар өрсөлдөж,

1 дүгээр байранд Тусгай ажиллагааны газар,

2 дугаар байранд Авто бааз,

3 дугаар байранд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн баг тамирчид тус тус шалгарсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна