МОНГОЛ ЦАГДАА-95 СПОРТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ДҮНГЭЭ ГАРГАЛАА.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/38 дугаар тушаалаар Цагдаагийн байгууллагын 95 жил, “Хүч” спортын хорооны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Монгол цагдаа 95” спортын аварга шалгаруулах цогцолбор 17 төрлийн тэмцээнийг зохион байгуулсан.
Тэмцээний нийлбэр дүнгээр Улаанбаатар цагдаагийн хүрээний хэмжээнд
1 дүгээр байранд Хамгаалалтын нэгдүгээр газар,
2 дугаар байр Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэс
3 дугаар байр Улаанбаатар хотын цагдаагийн газар
Хөдөө орон нутгийн хэмжээнд
1 дүгээр байранд Дархан аймаг дахь цагдаагийн газар
2 дугаар байр Төв аймаг дахь цагдаагийн газар,
3 дугаар байр Баянхонгор аймаг дахь цагдаагийн газар тус тус эхний 3 байрыг эзэлсэн. Эхний 3 байр эзэлсэн байгууллагуудыг автомашин, иж бүрэн компьютероор шагнуулсан.