/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / Цагдаагийн байгууллагын 95 жил, Хүч спорт хороо байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан "БЭСРЭГ НААДАМ" боллоо.

Цагдаагийн байгууллагын 95 жил, Хүч спорт хороо байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан "БЭСРЭГ НААДАМ" боллоо.

Цагдаагийн байгууллагын 95, “Хүч” спортын хорооны 70 жилийн ойн бэсрэг наадам цагдаагийн алба хаагчдын “Сүүж-Уул” сэргээн засах сувилалд 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан. Бэсрэг наадамд хүчит 128 бөх барилдсанаас МУ-ын гарьд Б.Гончигдамба түрүүлж, аймгийн арслан Б.Чимэдвандан үзүүрлэж, МУ-ын харцага Б.Пүрэвсайхан, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар нар шөвгөрсөн.

Сурын харваанд:

1-р байр Н.Ганбадрал

2-р байр С.Батбаяр

3-р байр Д.Октябрь

4-р байр М.Чинбат

5-р байр  Д.Ганбаатар нар эхний 5 байрт шалгарсан.

Хурдан даагны уралдаан 66 даага уралдаж “Сүүж-Уул” амралт сувилалыг газрын Ш.Болдын зээрд халзан даага түрүүлж, Л.Ганзоригийн халтар, Ц.Цэрэнчимэдийн хул, Б.Мөнхчулууны хул, Ц.Сүхбаатарын хээр даага айргийн тавд хурдаллаа.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна