/ / РИО 2016

РИО 2016

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг олимпийн наадам XXXI дэх удаагаа Бразилийн Рио Де Жанейро хотноо 2016 оны 08 дугаар сарын 05-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан. Тус наадамд Монгол Улсаас түүхэндээ хамгийн олон буюу 43 тамирчин спортын 7 төрлөөр оролцсон. Наадамд 206 орны 10500 гаруй тамирчид медалийн төлөө хүч, ур чадвараа сорьсон бөгөөд Цагдаагийн байгууллагаас 8 алба хаагч спортын 5 төрлөөр оролцсон.

Хорооны дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч, Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд шагналт 5 дугаар байр, туслах дасгалжуулагч, цагдаагийн ахлах ахлагч, ОУХМ Б.Түвшинбат боксын 69 кг-ийн жинд 9 дүгээр байр, туслах дасгалжуулагч, цагдаагийн дэд ахлагч, ОУХМ Н.Золбоо чөлөөт бөхийн 125 кг-ийн жинд  бэлтгэл хангагчаар;

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад Ц.Мөнхзаяа жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд шигшээ 16 дугаар байр;

Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн хэв журмын цагдаа, Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 69 кг-ийн жинд 5 дугаар байр;

Төв аймаг дахь цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч, ОУХМ Ц.Мөнхзул спорт гар бууны 25 метрийн дасгалд нийт 60 сумаар буудаж 580 оноогоор 11 дүгээр байр;

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн уралдаанд 2:24:26 секундын амжилтаар 92 дугаар байр, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч, ОУХМ Л.Отгонбаяр эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн уралдаанд 2:45:55 секундын амжилтаар 85 дугаар байрын амжилтыг тус тус үзүүлсэн.

Хороон дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Пагва нь олон улсын жүдо бөхийн холбооны шугамаар тус наадамд зохион байгуулах комисс, сахилгын хороонд ажилласан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна