/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / Цагдаагийн байгууллагын 2017 оны "ИХ СОРИЛГО" наадам боллоо.

Цагдаагийн байгууллагын 2017 оны "ИХ СОРИЛГО" наадам боллоо.

“Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтсан Цагдаагийн байгууллагын “ИХ СОРИЛГО” наадмыг 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын “Сүүж-Уул” нөхөн сэргээх сувилалд Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн алба, Санхүү, аж ахуйн алба, Зохион байгуулалтын хэлтэс, Мэдээллийн технологи, холбооны төв, “Сүлд чуулга”, “Сүүж-Уул” нөхөн сэргээх сувилалтай хамтран зохион байгууллаа.

“Их сорилго” наадамд ХЗДХЯ-ны сайд С.Бямбацогт, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, ЦЕГ-ын зөвлөлийн гишүүд оролцож, ХЗДХЯ-ны сайд С.Бямбацогт, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр нар үг хэлж наадмыг нээсэн.

“Их сорилго” наадмын үндэсний бөхийн барилдаанд 64 бөх барилдсанаас шөвгийн дөрөвт “Хүч” спорт хорооны туслах дасгалжуулагч, цагдаагийн ахмад Э.Оюунболд, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин, Ховд дэвжээний бөх Ч.Цогтбаяр, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Завхан дэвжээний бөх Б.Бадамсүрэн, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, Ховд дэвжээнийбөх улсын заан Б.Пүрэвсайхан нар үлдсэнээс “Хүч” спорт хорооны туслах дасгалжуулагч, цагдаагийн ахмад Э.Оюунболд үзүүрлэж, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, Ховд дэвжээний бөх улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлсэн.

Үндэсний сурын харваанд 14 харваач оролцсоноос ХЗДХЯ-ны 1 дүгээр багийн харваач, спортын мастер, ШШГЕГ-ын 304 дүгээр ангийн алба хаагч Б.Энхтүвшин 40 сумнаас 35 онож түрүүлэн, ХЗДХЯ-ны 2 дугаар багийн харваач, ЦЕГ-ын ХНСХ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Гомбодорж 33 онож 2 дугаар байр, ХЗДХЯ-ны 1 дүгээр багийн харваач, ШШГЕГ-ын 403 дугаар ангийн алба хаагч Б.Ууганбаяр 33 онож 3 дугаар байранд тус тус шалгарлаа.

Хурдан дааганы уралдаанд Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Баянчандмань сумын 28 даага уралдсанаас Төв аймгийн Батсүмбэр сумын уяач С.Ариун-Эрдэнийн хүрэн халзан даага түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын уяач Г.Ариунболдын хонгор даага аман хүзүүнд хурдалж, Төв аймгийн Борнуур сумын уяач Г.Энх-Амгалангийн шарга даага айргийн гурав, Төв аймгийн Баянчандмань сумын уяач Б.Доржсүрэнгийн зээрд даага айргийн дөрөв, Улаанбаатар хотын СХД-ийн 21 дүгээр хорооны уяач Ц.Мөнхгэрэлийн халиун даага айргийн тавд тус тус хурдалж, Улаанбаатар хотын СХД-ийн 21 дүгээр хорооны уяач Ц.Мөнх-Эрдэнийн хээр даага “Баян ходоод”-нд орлоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна