НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН НЭРЭМЖИТ "ГАР БӨМБӨГ"-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын 2017 оны аварга шалгаруулах Нийслэлийн цагдаагийн газрын нэрэмжит “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг 2017 оны 12 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгуулан явууллаа. Тэмцээнд эрэгтэй 26 баг, эмэгтэй 22 багийн 384 тамирчин оролцож
Тэмцээний багийн дүнгээр:
Эрэгтэй 1 дүгээр байрыг Хэнтий аймгийн цагдаагийн газар
2 дугаар байрыг Замын цагдаагийн алба
3 дугаар байрыг Ховд аймгийн цагдаагийн газар
Эмэгтэй 1 дүгээр байрыг Мэдээлэл шуурхай удирдлагын төв
2 дугаар байрыг Ховд аймгийн цагдаагийн газар
3 дугаар байрыг Баянхонгор аймгийн цагдаагийн газар тус тус шалгарлаа.