/ / 2018 ОНЫ ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ БАЙГУУЛЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ "САГСАН БӨМБӨГ"-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛЛӨӨ.

2018 ОНЫ ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ БАЙГУУЛЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ "САГСАН БӨМБӨГ"-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛЛӨӨ.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд хоёр өдрийн турш үргэлжилж, энэ жилийн аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд 46 анги, байгууллагын эмэгтэй 29, эрэгтэй 47 нийт 75 цагийн 600 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын баг аваргалж, Хамгаалалтын газар дэд, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын баг гутгаар байрт шалгарав.

Эрэгтэйчүүдийн төрлийн тэргүүн байрт Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар, дэд байрт Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн баг шалгарсан бол Замын цагдаагийн албаны баг гутгаар байр эзэллээ.

Эмэгтэй баг тамирчдыг Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн баг хошуучилж, дэд байрт Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, гутгаар байрт Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын баг тамирчид шалгарсан юм.

Шилдэг эрэгтэй тоглогчоор Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн инженер, цагдаагийн дэслэгч Н.Бат-Эрдэнэ шалгарч, Эмэгтэй шилдэг тоглогчийн шагналыг Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн дэд ахлагч Туяагийн Рэнцэнбадам хүртэв.

Энэхүү тэмцээнийг ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс энэхүү тэмцээнийг тав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

зочин :
203.91.118.180
мэдээлэлээ шинэчлээчээ
2018-09-11 09:44:29
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна