/ / ОУХМ, ЦЕГ-ын "Хүч" спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн дэд ахлагч Т.Тулга "ОСЛО-2021" чөлөөт бөхийн ДАШТ-д оролцож хүрэл медаль хүртэж эх орондоо ирлээ.

ОУХМ, ЦЕГ-ын "Хүч" спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн дэд ахлагч Т.Тулга "ОСЛО-2021" чөлөөт бөхийн ДАШТ-д оролцож хүрэл медаль хүртэж эх орондоо ирлээ.

Эх сурвалж: www.arslan.mn

Осло-2021 чөлөөт бөхийн ДАШТ-д оролцсон Монголын баг тамирчид өнөөдөр (2021.10.13) эх орондоо хүрэлцэн ирж, хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр Монголын чөлөөт бөхийн холбоо, Цагдаагийн ерөнхий газрын "Хүч" спорт хорооны удирдлагууд хүлээн авч шагнал гардуулсан юм. 

Манай улс нийт 20 тамирчнаа Норвеги руу илгээснээс есөн жинд медалийн төлөө барилдаж, зургаан хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв.  Тодруулбал,

Эрэгтэйчүүдийн -65 кг – Т.Тулга хүрэл медаль
Эрэгтэйчүүдийн -125 кг – М.Лхагвагэрэл хүрэл медаль
Эмэгтэй -50 кг – Д.Отгонжаргал хүрэл медаль
Эмэгтэй -57 кг – Э.Даваачимэг хүрэл медаль
Эмэгтэй -59 кг – Б.Шоовдор хүрэл медаль
Эмэгтэй -62 кг – Э.Гантуяа хүрэл медаль тус тус хүртжээ.

Эмэгтэй тамирчид дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаараа багийн дүнгээр гуравдугаар байрт орж, хүрэл цомын эзэд болов. Харин эрэгтэй тамирчид хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай багийн дүнгээр зургадугаарт оржээ.

 

Энэ үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч П.Гансүх “Дараагийн олимпын цикл эхлээд эхний ДАШТ-с өөрийгөө таниулж дэлхийд нэрээ тамгалсан тамирчдадаа халуун баяр хүргэе. Тамирчдынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн багш нартаа талархал илэрхийлье. ДАШТ-2021 тэмцээнд эмэгтэй баг тамирчид багаараа гуравдугаар байр, эрэгтэй нь зургаадугаар байрт шалгарлаа.

Чөлөөт бөхийн гал тогоонд гавьяа байгуулсан ч түүнийгээ үнэлүүлээгүй олон тамирчин бий. ДАШТ-2021 онд шагнал хүртсэн тамирчдад Монгол улсын гавьяат тамирчин цол олгуулахад түлхүү анхаарч ажиллахаа амлаж байна” гэлээ.

"Хүч" спорт хорооны Дэд дарга, цагдаагийн хурандаа Г.Чинболд " Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин, цагдаагийн дэд ахлагч, Олон улсын хэмжээний мастер Т.Тулга "Токио 2020" олимпод амжилттай оролцож 9-р байранд орсон. Энэ эрч хүчээрээ Норвеги Улсын Осло хотод зохион байгуулагдсан  “Осло-2021” чөлөөт бөхийн ДАШТ-ний эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, амжилттай оролцоод ирлээ. Цаашид оролцох олимпын бэлтгэл, хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Цагдаагийн байгууллага, Хүч спорт хорооноос тамирчдаа бүх тал дээр дэмжиж ажиллахыг зорьдог " гэв.

Энэ үеэр чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ 2021-ээс хүрэл медаль хүртсэн Т.Тулга “Осло-2021” чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль авсандаа баяртай байна. Энэ медаль бол дан ганц надаар авагддаг зүйл биш. Үндэсний шигээ багийн хамт олон, Монголын чөлөөт бөхийн холбоо, ЦЕГ-ын Хүч спорт хорооны хамт олон болон намайг дэмжиж байгаа гэр бүл, найз нөхөд, дасгалжуулагч нарын хүчинд энэ амжилт хүрдэг. Тиймээс та бүхэндээ маш их баярлалаа.

Миний хувьд Оросын тамирчинтай харамсалтай барилдаан хийлээ. Барилдааны хувьд би оноо алдах талдаа байлаа. Харин шүүгч дээр техникийн алдаа гаргасан учраас барилдааны төгсгөлийг  буруу тал руу харуулсан. Уг нь манай тамирчид бүгд пиналдах боломж байлаа. Би ч гэсэн “Алтан бүс” зүүхэд ойрхон байлаа юм нэгээр дуусахгүй. Цааш цаашдаа манай хамт олон бэлтгэлээ сайн хийж, амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна. Олимпийн суурь бэлтгэл сайн байсан учир дэлхийн медальтан боллоо.” гэлээ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна