/ / “ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦАХИМ ГҮЙЛТ 2021” АРГА ХЭМЖЭЭНД АЛБА ХААГЧ, АЖИЛЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦАХИМ ГҮЙЛТ 2021” АРГА ХЭМЖЭЭНД АЛБА ХААГЧ, АЖИЛЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монгол Улсад Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам үүсэж хөгжсөний 110, Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Удахгүй тохиох Монголын Санхүүчдийн баярын өдөр, тэгш ойнуудыг тохиолдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагийн санхүүгийн алба хаагчдын дунд “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2021.11.19/ Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороонд амжилттай зохион байгуулагдаж байна.

Ийнхүү тэмцээний нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Хосбаяр, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар болон албаны хүмүүс, тэмцээнд оролцогч баг, тамирчид оролцсон юм.

“Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнд Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлагийн нийт 16 баг, тамирчид оролцож байна.

Тэмцээнд оролцож буй баг, тамирчдад спортын өндөр амжилт хүсье!

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна