/ / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН “ДАРТС”-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН “ДАРТС”-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны “Дартс”-ын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2022.02.23/ “Хүч” спорт хорооны зааланд зохион байгуулагдаж байна.

Энэхүү тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын эрэгтэй 102, эмэгтэй 80, нийт 182 алба, орон нутгийн 18 аймгийн цагдаагийн газар, хэлтсийн баг, тамирчид оролцож байгаа бөгөөд тэмцээн хоёр өдрийн турш үргэлжлэх юм. Цагдаагийн байгууллагаас Монголын Дартсын Холбоотой хамтран алба хаагчдын дунд дөрөв дэх жилдээ зохион явуулж буй энэхүү тэмцээнийг тус холбооны 19 шүүгчид шүүж байна.

Тэмцээнд оролцож буй нийт баг, тамирчдад амжилт хүсье!

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна