/ / "МАРШ ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН-2022" ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

"МАРШ ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН-2022" ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн 2 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээн 3 өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр /2022.05.23/ Цагдаагийн ерөнхий газрын цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхтамир захирагчтай эмэгтэй салаа, Дотоодын цэргийн штабын дэд ахлагч Б.Хатантуул захирагчтай эмэгтэй салаа “Гараа бариа”-даа амжилттай  оролцлоо.

Цагдаагийн ерөнхий газрын эрэгтэй салаа, Дотоодын цэргийн штабын эрэгтэй салаа болон дотоодын цэргийн хугацаат цэргийн салаа өнөөдөр “Жагсаалын үзүүлэх тоглолт”, “Гардан тулааны үзүүлбэрээ амжилттай үзүүллээ.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын эрэгтэй, эмэгтэй болон хугацаат цэргийн баг тамирчдадаа амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна