/ / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН ОЛС ТАТАЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН ОЛС ТАТАЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой, нийтийн биеийн тамир, спортыг сурталчлах, цагдаа дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын бие бялдрын бэлтгэлийг хангуулах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын “Олс таталт”-ын аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр /2022.06.24/ Хүч спорт хорооны зааланд зохион байгууллаа. 

Энэхүү тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 26 анги, байгууллагын 189 тамирчин хурд хүч, авхаалж, самбаагаа сорьж өрсөлдсөнөөс Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар I, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба II, Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэс III байрт тус тус шалгарлаа.

Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчдадаа амжилт хүсье!

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна