/ / 2022 оны "Чөлөөт бөх"-ийн Улсын аварга шалгаруулах тэмцээн

2022 оны "Чөлөөт бөх"-ийн Улсын аварга шалгаруулах тэмцээн

Чөлөөт бөхийн 2022 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд эхэллээ. Цагдаагийн ерөнхий газрын "Хүч" спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн ахлах ахлагч Э.Бэхбаяр, цагдаагийн дэд ахлагч Т.Тулга нар амжилттай оролцлоо.

Энэ удаагийн тэмцээнд түрүүлсэн бөхчүүд есдүгээр сард Сербийн Белград хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэйгээс гадна амжилттай оролцсон тамирчдыг үндэсний шигшээ багт сонгож авах юм. Өнөөдөр 57, 61, 65, 70, 74 кг, эмэгтэйчүүдийн 62, 65, 68, 72, 76 кг-ын барилдаан боллоо.

Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд “Лас-Вегас-2015”, “Парис-2017”ДАШТ-ий хошой хүрэл медальт гавьяат тамирчин Э.Бэхбаяр, “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга шөвгийн наймд таарч барилдсан. Тэд хоёр жилийн өмнө Улсын аваргад 57 кг-д хагас шигшээд таарч Т.Түвшинтулга 4:4-өөр ялж байсан энэ удаа 9:5-аар дахин ялав. Бооёо шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Наранхүүд 0:10-аар ялагдсан. 65 кг-д таамаг ёсоор ОУХМ Т.Тулга, Ц.Цогбадрах нар финалд шалгарсан. Тэд энэ жил гурав дахь удаагаа таарч байгаа бөгөөд нэгдүгээр сард “Сорил” тэмцээнд Цогбадрах, хоёрдугаар сард Стамбулд болсон Яшар Догуд Т.Тулга ялсан. Тэгвэл өнөөдөр хайнаа хагалах барилдаанд Ц.Цогбадрах хүчтэй өрсөлдөгчөө 4:1-ээр ялснаар дэлхийн аваргад зодоглохоор болов.

61 кг:
1. Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)
2. Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС)
3. Эрдэнэбатын Бэхбаяр (Хүч)
3. Энхбатын Энхболд (Аваргууд)
65 кг:
1. Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар)
2. Төмөр-Очирын Тулга (Хүч)
3. Эрдэнэбатын Төгсжаргал (Хасу-Мегастарс)
3. Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс)

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна