“ДЭЛХИЙН ЦАГДАА-ГАЛЫН ТОГЛОЛТ 2022” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ НИЙТ 29 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
"Дэлхийн цагдаа-Галын тоглолт 2022” Олон Улсын тэмцээн Нидерланд Улсын Роттердам хотноо энэ оны 07 дугаар сарын 22-30-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 5 тивийн 70 гаруй орны 10 мянга гаруй тамирчин цагдаа нар спортын 63 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
ЦЕГ-ын Хүч спорт хорооны ахлах дасгалжуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Баярмөнх нь тус тэмцээнд 5 төрлөөр 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж эх орондоо ирлээ.
Тус тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 18 алба хаагч Монгол Улсын Цагдаагийн байгууллагыг төлөөлөн спортын 9 төрлөөр өрсөлдөж алтан медаль 12, мөнгөн медаль 9, хүрэл медаль 8 буюу нийт 29 медаль хүртэж, баг тамирчид өнөөдөр /2022.08.06/ эх орондоо ирлээ.
Цагдаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын цагдаагийн байгууллагын нэрийг өндөрт өргөсөн баг тамирчдадаа спортын амжилт хүсье.