/ / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН “ХӨЛ БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН-2022” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН “ХӨЛ БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН-2022” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын 2022 оны “Хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн” энэ оны 9 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.  

Тээврийн цагдаагийн албаны нэрэмжит тус тэмцээнийг 2 үе шаттай зохион байгуулж, тэмцээнд 42 анги, байгууллагын 635 тамирчин оролцсон юм.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2022 оны “Хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн”-ий нэгдүгээр байрт Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын баг тамирчид, хоёрдугаар байрт Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын баг тамирчид, гуравдугаар байрт Тээврийн цагдаагийн албаны баг тамирчид тус тус шалгарлаа.

Мөн “Шилдэг хамгаалагч”-аар Дорнод аймаг дах цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн ахлах дэслэгч Э.Өлзий-бадрах, “Шилдэг хагас хамгаалагч”-аар Тээврийн цагдаагийн албаны тамирчин, цагдаагийн дэд ахлагч П.Пунцаг-Очир, “Шилдэг довтлогч”-оор Эрүүгийн цагдаагийн албаны тамирчин, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Мөнх-Эрдэнэ, “Шилдэг хаалгач”-аар Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн ахлагч Б.Мөнх-Эрдэнэ нар тус тус тодорлоо.

Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг тамирчид та бүхний цаашдын ажилд нь амжилт хүсье!

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна