/ / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2022 ОНЫ “КИОКУШИНКАЙ КАРАТЕ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2022 ОНЫ “КИОКУШИНКАЙ КАРАТЕ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан нийтийн биеийн тамир, спортыг сурталчлах, цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагч, ажилтнуудын чөлөөт цаг завыг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, “Киокушинкай карате”-ийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, албаны бэлэн байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2022 оны “Киокушинкай карате”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байна.

“Киокушинкай карате”-ийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2022.09.20/ “Хүч” спорт хорооны зааланд зохион байгуулагдаж байгаа бөгөөд нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Тусгай ажиллагааны газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Мягмарсүрэн, Монголын Киокушинкай карате-ийн холбооны тэргүүн Д.Чинзориг болон баг, тамирчид оролцлоо.

Тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 22 анги, байгууллагын 60 гаруй тамирчид -80 кг, +80 кг жингийн ангилалд өрсөлдөж байна.

“Киокушинкай карате”-ийн тэмцээнийг цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд анх удаа бие даасан төрлөөр зохион байгуулагдаж байгаагаар онцлог юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна