/ / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА “МОНГОЛЫН МАСТЕРУУДЫН СПОРТЫН VI ИХ НААДАМ”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА “МОНГОЛЫН МАСТЕРУУДЫН СПОРТЫН VI ИХ НААДАМ”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монголын Мастеруудын спортын VI их наадам “Софт волейбол”, “Шатар”, “Дартс”, “Ширээний теннис”, “Хөнгөн атлетик”, “Гранд гольф”  зэрэг спортын 6 төрөлд энэ оны 08 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Баянхонгор аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү их наадамд цагдаа, дотоодын цэргийн байгууллагыг төлөөлж, цагдаагийн байгууллагын 3 алба хаагч, 60 ахмад ажилтан оролцсон юм.

Тэмцээний “Шатар”-ын төрөлд ахмад ажилтан Д.Гандуулга, М.Хишигбаяр нар “Мөнгөн” медаль“Ширээний теннис”-ний төрөлд ахмад ажилтан О.Оюунчимэг, Д.Оюунчимэг, И.Лутаа нар “Алт”, Б.Энх-Отгон, Д.Үржинжаргал нар “Мөнгөн” медаль“Дартс”-ын төрөлд ахмад ажилтан Н.Энхболд “Хүрэл” медаль, “Хөнгөн атлетик”-ийн төрөлд ахмад ажилтан Д.Дашням “Алт”, Б.Вандан-Очир, Н.Эрдэнэчимэг, “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэрэнпил нар “Мөнгөн медаль”“Софт волейбол”-ын төрөлд цагдаагийн байгууллагаас насны ангиллаар 5 баг оролцож, 45-50 насны төрөлд “Алт”, “Хүрэл”, 60-65 насны төрөлд “Хүрэл” медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.

Монголын Мастеруудын спортын VI их наадамд нийт 26 байгууллага амжилттай оролцож, нийлбэр дүнгээр “Тэргүүн байр”-ыг Баянхонгор аймаг, “Дэд байр”-ыг Баянзүрх дүүрэг, “Гутгаар байр”-ыг цагдаагийн байгууллага тус тус эзэлсэн юм.

Тэмцээнд амжилттай оролцсон алба хаагч, ажилтнууд та бүхэндээ спортын өндөр амжилт хүсье!

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна