/ / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 2022 ОНЫ "ШАТАР"-ЫН ТЭМЦЭЭНИЙГ ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭЛТЭС АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 2022 ОНЫ "ШАТАР"-ЫН ТЭМЦЭЭНИЙГ ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭЛТЭС АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаа, дотоодын цэргийн аварга шалгаруулах 2022 оны "Шатар"-ын тэмцээнийг Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэс амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд 31 анги, байгууллагын 55 тамирчин оюун ухаан, авхаалж самбаагаа сорьсноос багийн дүнгээр "Тэргүүн байр"-ыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газар, "Дэд байр"-ыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газар, "Гутгаар байр"-ыг Төв аймаг дахь Цагдаагийн газар тус тус эзэллээ.
Тэмцээний шагналт байрыг эрэгтэй төрөлд 1. БЗДЦГ-ын ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Идэрбаатар, 2. ЭЦА-ны мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бадрах, 3. ТӨАЦГ-ын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Батбаатар нар, эмэгтэй төрөлд 1. ТЦА-ны ШУТ-ийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Хонгорзул, 2. СХДЦГ-ын мэдээлэл судалгааны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Ариунгэрэл, 3. БГДЦГ-ын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Дэлгэрмаа нар эзэллээ.
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна