/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2023 оны Нийслэлийн цагдаагийн удирдах газрын нэрэмжит “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2023 оны Нийслэлийн цагдаагийн удирдах газрын нэрэмжит “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2023 оны А/06 дугаар тушаалын дагуу цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2023 оны Нийслэлийн цагдаагийн удирдах газрын нэрэмжит “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 42 анги, байгууллагын 59 багийн 538 тамирчид оролцон хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж

эрэгтэй тэргүүн байранд Хөвсгөл аймгийн цагдаагийн газар, эмэгтэй Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар, дэд байранд эрэгтэй Тусгай ажиллагааны газар, эмэгтэй Хан-Уул дүүргийн цагдаагийн газар, гутгаар байранд эрэгтэй Дархан-Уул аймгийн цагдаагийн газар,

эмэгтэй Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба, багийн нийлбэр дүнгээр Тэргүүн байранд Тээврийн цагдаагийн алба, дэд байранд Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба, гутгаар байранд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын баг тамирчид тус тус шалгарлаа.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна