/ / Замын цагдааг зодож танхайрав

Замын цагдааг зодож танхайрав

Ажлаа хийж байсан замын цагдааг дүрэм зөрчсөн жолооч зодож танхайрсан хэрэг энэ сарын 28-нд гарчээ. Жолооч Намсрайжав гэгч этгээд согтуугаар креста маркийн 0505-УБЕ улсын дугаартай автомашиныг жолоодон явж байгаад дохиж зогсоосон замын цагдаа н.Батсуурийг шууд зам дээр барьж аван зодсон байна. Шуурхай удирдлагын төвийн бичлэгт тэрхүү танхайрал нь бичигджээ. Улмаар Намсрайжав гэгчийг баривчлан эрүүлжүүлэхэд хүргэсэн байна. Гэтэл ердөө хоёр цагийн дараа “бие муудсан” гэх шалтгаанаар эрүүлжүүлэхээс гарсан байжээ. Танхайрагч этгээд юутай ч бөх хүн байсан бөгөөд түүнд зодуулсан цагдаагийн уруул нь сэтэрч, өрөөсөн нүдний хараа нь муудаж, үүдэн шүднүүд нь хөдөлжээ.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна