/ / МУГТ, Цагдаагийн ерөнхий газрын "Хүч" спорт хорооны ахлах дасгалжуулагч, цагдаагийн хошууч М.Уранцэцэг

МУГТ, Цагдаагийн ерөнхий газрын "Хүч" спорт хорооны ахлах дасгалжуулагч, цагдаагийн хошууч М.Уранцэцэг

Токио 2020 олимпын наадмын жүдо бөхийн төрлийн эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жингийн медалийн төлөө барилдаанаар  манай жүдоч МУГТ, Цагдаагийн ерөнхий газрын "Хүч" спорт хорооны ахлах дасгалжуулагч, цагдаагийн хошууч М.Уранцэцэг   хүрэл медалийн төлөө Португалийн жүдоч Катирина Коштатай барилдаж ялалт байгуулж, Монголын багийн энэ удаагийн олимпын наадмын медалийн салхийг хагаллаа.

Ийнхүү МУГТ М.Уранцэцэг олимп, дэлхийн медальтан болж медалийн цуглуулгаа нэмж байна. Тэрбээр, дэлхийн аваргаас нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байсан юм. Тэгвэл өнөөдөр гурван олимпод оролцсон ч авч чадаагүй байсан медалиа хүртэж тамирчин бүрийн хүрч чаддаггүй бас нэгэн тод амжилтын эзэн болж чадлаа.

Манай "Хүч" спорт хороо 1968 онд хүрэл медаль Д.Сэрээтэр, 1980 онд хүрэл медаль Р.Даваадалай, 1992 онд хүрэл медаль Н.Баярсайхан, 2000 онд хүрэл медаль Х.Цагаанбаатар , 2012 мөнгөн медаль Н.Төгсцогт, 2020 хүрэл медаль М.Уранцэцэг ингээд манай хороо зургаа дахь олимпийн медальтнаа өлгийдөн авлаа.

 ЦАГДААГИЙН ХОШУУЧ МӨНХБАТЫН УРАНЦЭЦЭГ ТАНД АЛТАН СОЁМБОТ ДАЛБААГАА ОЛИМПИЙН ТЭНГЭРТ МАНДУУЛЖ, ТОКИОГИЙН ОЛИМПИЙН  МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНД ТАНЬ БАЯР ХҮРГЭЕ. 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна