/ / "ТОКИО 2020" ЗУНЫ ОЛИМПИЙН ИХ НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ НАРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ.

"ТОКИО 2020" ЗУНЫ ОЛИМПИЙН ИХ НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ НАРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ.

 

Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл, спортын цэнгэлийн манлай зуны XXXII олимпийн наадам энэ өдрүүдэд тохиож байна.
Монголын баг тамирчид зуны олимпод оролцож эхэлснээс хойших 57 жилийн дотор “Токио-1964”-гоос “Токио-2020” хүртэлх замыг туулж, зуны 13 удаагийн олимпод оролцон 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртэн, олимпийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулсан түүхтэй.
Дэлхий дахиныг хамарсан цар тахлын амаргүй цаг үед Монголын баг тамирчид идэвхтэй бэлтгэл сургуулилтаа базааж, цуцалтгүй хөдөлмөрлөж спортын 10 төрлөөр 43 тамирчин эрхээ аван оролцож байгаа.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 5 албан хаагч оролцож буйг онцлон тэмдэглэе.
МУГТ, ЦЕГ-ЫН "ХҮЧ" СПОРТ ХОРООНЫ АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ, ЦАГДААГИЙН ХОШУУЧ МӨНХБАТЫН УРАНЦЭЦЭГ
ЖҮДО ЭМЭГТЭЙ -48КГ
 
МУГТ, БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2 ДУГААР ХЭЛТСИЙН ЭРГҮҮЛИЙН ЦАГДАА, ЦАГДААГИЙН ДЭСЛЭГЧ ОЧИРБАТЫН БУРМАА 
Чөлөөт бөхийн 76 кг жинд оролцоно.
 
 
 
МУГТ, ЦЕГ-ЫН "ХҮЧ" СПОРТ ХОРООНЫ ДАСГАЛЖУУЛАГЧ, ЦАГДААГИЙН АХЛАХ АХЛАГЧ ЭРДЭНЭБАТЫН БЭХБАЯР 
Чөлөөт бөхийн 57 кг жинд оролцоно.
 
ЦЕГ-ЫН "ХҮЧ" СПОРТ ХОРООНЫ ДАСГАЛЖУУЛАГЧ, ЦАГДААГИЙН ДЭД АХЛАГЧ ТӨМӨР-ОЧИРЫН ТУЛГА 
Чөлөөт бөхийн 65 кг оролцоно.
 
ЦЕГ-ЫН "ХҮЧ" СПОРТ ХОРООНЫ ДАСГАЛЖУУЛАГЧ, ЦАГДААГИЙН ДЭД АХЛАГЧ ОЮУНБАТЫН ЕСҮГЭН 
Эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10,50 метр төрөлд оролцоно.
 
 
Та нартаа тэсвэр тэвчээр, ур ухаан, хүч хөдөлмөр бүхнээрээ Тив Дэлхийн залуус гайхагдаж ОЛИМП гэх аугаа их наадамд онцгой амжилт гаргахыг хүсье. 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна