/ / “ТЭР БУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД ЦЕГ-ын "Хүч" спорт хороо нэгдэж мод тарив.

“ТЭР БУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД ЦЕГ-ын "Хүч" спорт хороо нэгдэж мод тарив.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой мод, усны нөөцийг хамгаалж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн нэг сая мод тарих ажлыг эхлүүлсэнтэй холбогдуулантус спорт хороо Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 78 дугаар цэцэрлэгийн талбайд улиас, бургас, шар хуайс тус бүр 15, голт бор 5, нийт 4 нэр төрлийн 50 мод тарьж, байгууллагын ажилчдад мод тарих, арчлах чиглэлээр зөвлөмж өгч, гарын авлага /боршур/-ыг тараах ажилд 15 алба хаагч, ажилтан оролцлоо. 

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөн тооцоо, судалгаа бий. Энэхүү үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлбэл цөлжилтөд өртсөн талбай 4 хувиар буурна. Иймд мод тарих үндэсний хөтөлбөрт хувь хүн, албан байгууллагууд идэвхтэй оролцохыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна