/ / МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР “ХҮЧ” СПОРТ ХОРООНЫ ТАМИРЧИД ТӨРИЙН ХҮНДЭТ ОДОН, МЕДАЛИАР ШАГНАГДЛАА

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР “ХҮЧ” СПОРТ ХОРООНЫ ТАМИРЧИД ТӨРИЙН ХҮНДЭТ ОДОН, МЕДАЛИАР ШАГНАГДЛАА

Монгол Улсаа төлөөлөн “Токио 2020” зуны XXXII олимпын наадамд амжилттай оролцож, “Осло-2021” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс “Хүрэл” медаль хүртсэн Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн дэд ахлагч Төмөр-Очирын Тулгыг Чөлөөт бөхийн холбооны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 114 дүгээр зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор, мөн хорооны дасгалжуулагч, цагдаагийн ахмад Нацагсүрэнгийн Золбоог “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагналаа.

Хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2021.12.23/ зохион байгуулагдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Мөнхсайхан болон албаны хүмүүс оролцож, шагналыг гардуулсан юм.  

Шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд оруулж буй арвин их хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна