/ / ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ДУНД “ШАТАР”-ЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ДУНД “ШАТАР”-ЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол Улсад Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Дотоодын цэргийн штабаас Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэгт цэргийн жинхэнэ алба хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчдын дунд “Шатар”-ын тэмцээнийг өнөөдөр /2022.02.25/ "Хүч" спорт хороонд зохион байгуулж байна.

Тэмцээний нээлтэд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ч.Батсайхан, Хил хамгаалах ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд дарга, хурандаа П.Мөнх-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс алба хаагчид оролцсон юм.

Тэмцээнийг нээж Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис хэлсэн үгэндээ “Монгол Улсад Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан төрийн цэргийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэгт цэргийн жинхэнэ алба хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчдын дунд “Шатар”-ын тэмцээнийг зохион байгуулж байна. Шатар тоглох нь ой тогтоолтыг сайжруулж, оюуны чадавхыг хөгжүүлэн бүтээлч чадварыг нэмэгдүүлдэг гэдгийг эрдэмтэд нотолсон байдаг. Та бидний гүйцэтгэж буй үүрэг ихээхэн онцлогтой бөгөөд алба хаагчдаас оюун санааны өндөр бэлтгэлтэй байхыг цаг ямагт шаарддаг, энэ ч утгаараа энэ спортоор алба хаагч бүр зайлшгүй хичээллэх хэрэгтэй гэдгийг онцолъё” хэмээв.

Энэхүү тэмцээнд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн 12 анги, байгууллагын 64 алба хаагч оюун ухаан, ур чадвараа сорьж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна