/ / ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ “НӨХӨРСӨГ УУЛЗАЛТ-2022” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ “НӨХӨРСӨГ УУЛЗАЛТ-2022” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Монгол цэргийн өдрийг угтан Онцгой байдлын ерөнхий газраас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдах бүрэлдэхүүний дунд зохион байгуулж байгаа спортын “Нөхөрсөг уулзалт-2022” тэмцээн өнөөдөр /2022.03.11/ “Аврагч” биеийн тамир, техник спортын хороонд эхэллээ.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагын нэгдмэл үйл ажиллагааг бэхжүүлэх, бие бялдрын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй тус тэмцээн “Биллиард”, “Гар бөмбөг”-ийн төрлөөр аваргуудаа шалгаруулах юм.

Энэхүү “Нөхөрсөг тэмцээн-2022”-д Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нийт 130 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцож байна.

Тэмцээнд оролцож буй баг, тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье!

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна