/ / “МОНГОЛЫН БАРТААТ ЗАМЫН АВТО СПОРТЫН ХОЛБОО” БАЙГАЛИА БҮТЭЭЕ АЯНД НЭГДЛЭЭ

“МОНГОЛЫН БАРТААТ ЗАМЫН АВТО СПОРТЫН ХОЛБОО” БАЙГАЛИА БҮТЭЭЕ АЯНД НЭГДЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүн нэгдэж, “Нэг сая мод” тарих уриалгыг дэвшүүлэн хаврын улиралд мод тарилтыг улс орон даяар зохион байгуулан “Байгалиа бүтээе” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд амжилттай зохион байгуулж байна.

Аяны хүрээнд “Монголын бартаат замын Авто спортын холбоо” өнөөдөр /2022.05.17/ Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Сэлбийн ам “Багабаян”-д байрлах төгөлд улиас, шинэс зэрэг 100 гаруй ширхэг мод тарьсан юм.

Эх болсон байгаль дэлхийгээ хайрлан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье!

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна